АНУ нь Киев хот дахь ЭСЯ-аа нээж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ

Улс төр

АНУ, Украины нийслэл Киев хот дахь ЭСЯ-аа нээж, Лхагва гарагаас эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. Киев хот дахь Америкийн элчингийн барилгын дээр АНУ-ын туг далбаа дахин манджээ.

-Бид Украины нийслэлд ЭСЯ-аа дахин нээж, үйл ажиллагааг нь сэргээлээ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.

Блинкен түүнчлэн Киев хот дахь элчингийн барилга, дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг хангах тал дээр нэмэлт арга хэмжээ авснаа ч хэлсэн байна. Блинкен өнгөрсөн 4-р сарын сүүлээр Киев дахь ЭСЯ-ны үйл ажиллагааг ойрын хугацаанд сэргээнэ гэж мэдэгдэж байжээ. Украины дайн дэгдсэний дараагаар Америкийн тал аюулгүйн үүднээс Киев дахь ЭСЯ-аа Львов хот руу түр шилжүүлж, улмаар Оросын түрэмгийллээс шалтгаалан дипломат ажилтнуудаа эх оронд нь эргүүлэн татсан юм.