Ерөнхийлөгч Владимир Зеленскийн амьдралыг өгүүлсэн комикс ном Америкт хэвлэгджээ

Улс төр

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн амьдралыг өгүүлсэн комикс ном Америкт хэвлэгджээ. TidalWave Comics хэвлэлийн газраас Зеленскийн комик жүжигчнээс улс төрч, улс орны тэргүүн болсон намтар түүхийг харуулсан ном гаргасан байна. 

22 хуудастай Зеленскийн тухай номыг Амазон-оос захиалан авах боломжтой. Ном энэ сарын 20-ноос эхлэн худалдаанд гарч, 7.99$-оор зарагдах юм.

Номонд Зеленский хэрхэн телевизийн шоунд ерөнхийлөгчийн дүр бүтээж, улмаар 2019 онд Украины төрийн тэргүүнээр сонгогдсон түүхийг өгүүлжээ. Номын зохиогчоор Майкл Фризелл ажиллаж, өмнө нь Дэвид Бэкхэм, Нельсон Мандела, Дональд Трамп зэрэг алдартнуудын намтар номуудын зураачаар ажиллаж байсан зураач Пабло Мартинес зургийг нь зуржээ. Зеленскийн тухай номын худалдаанаас олсон ашгийн талыг Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэгт хандивлана.