Бельгийн нийслэл Брюссель хотноо НАТО-ийн дээд хэмжээний уулзалт боллоо

Улс төр

Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн улс орнуудын шуурхай уулзалтын үеэр Оросын тал Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолж, цэрэг дайны ажиллагаа эхлүүлсэн явдлын талаар голчлон хэлэлцсэн юм. 

НАТО-ийн дээд уулзалтын эхэнд цэргийн эвслийн тэргүүн Йенс Столтенберг цэрэг-улс төрийн эсвэл сүүлийн арваад жилийн хугацаан дахь аюулгүй байдлын хамгийн ноцтой хямралтай нүүр тулгараад байгааг тэмдэглэн хэлжээ.

Йенс Столтенберг ОХУ-ын ерөнхийлөгчийг хөрш зэргэлдээх улс орны нутаг дэвсгэр лүү халдан довтолсноороо маш ноцтой, томоохон алдаа гаргаж, бие даасан тусгаар улс орны үндэсний эрх ашигт ноцтойгоор халдлаа гэжээ.

НАТО-ийн тэргүүн ийнхүү мэдэгдэхдээ

"Умард Атлантын цэргийн эвсэл одоогоор Украин улс руу цэрэг дайчид, энхийг сахиулагчдаа оруулахгүй, мөн түүнчлэн Украины агаарын орон зайг хаалттай бүс болгохоор яарахгүй"

байгаагаа ч илэрхийлсэн байна.

Столтенберг түүнчлэн Оросын тал хэрвээ Украины нутаг дэвсгэрт химийн болон биологийн хориотой зэр зэвсэг ашиглавал хямралын үйл явцыг эргүүлж, ноцтой, засч боломгүй сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй гэдгийг анхааруулсан байна.