ОХУ төрийн өр зээлийн дефолтоос сэргийлж чадлаа

Улс төр

ОХУ-ын Сангийн яам 2022 оны 3-р сарын 15-нд төлөх хуваарьтай улсын өрийг төлж эхлэх бодлого төлөвлөгөө боловсруулж, дефолтоос сэргийлж чаджээ. 

ОХУ-ын Засгийн газар 2023 онд төрийн зээл, өр төлбөр болох бондын 117,2 сая долларыг төлөх эх үүсвэрээ олж, дефолтоос сэргийлсэн байна. Бондын зээлийн ээлжит төлбөрийг бондын купоны орлогоор гадаад төлбөрийн эх сурвалж, банк руу шилжүүлэхээр тогтжээ. Хэрвээ энэ төлбөрийг төлөөгүй бол дефолт нүүрлэх байжээ. Дефолт нь улс орон, засгийн газар авсан өр зээл, төлбөрөө төлөх чадваргүй болсноор зээлжих зэрэглэл буурч, улмаар өрийг хөрөнгө оруулагчдад илүү өндөр хүүгээр эргүүлэн төлөхөд хүргэдэг юм. Түүнчлэн дефолт нь банкны хямрал, мөнгөний ханш унах, хэрэглэгчдийн үнэ өсч, эдийн засгийн хямрал нүүрлэхэд хүргэж болзошгүй юм.