Украины Батлан хамгаалахын сайд ЕХ-ноос зэр зэвсгийн тусламж хүсчээ

Улс төр

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ЕХ-ны улс орнуудад хандан Киевт зэр зэвсгийн тусламж үзүүлэхийг хүссэн юм.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Украины тал гадны орнуудаас цэрэг, батлан хамгаалахын, мөн зэр зэвсгийн тусламж авах зорилгоор дипломат хүчин чармайлтаа нэмэгдүүлж байна. 

Украины батлан хамгаалахын сайд Брюссельд, Европарламентын гишүүн орнуудын сайд нартай уулзан, ЕХ-ны зүгээс улс оронд нь Оросын цэргийн түрэмгийллийг эсэргүүцэн, улс орноо хамгаалахад нь зэр зэвсгийн тусламж үзүүлэхэд уриалсан байна. ЕХ-ны зүгээс Украины талд 500 сая еврогийн тусламж үзүүлж, Украинд зэр зэвсэг нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн шаардлагатай бол тусламжийн мөнгийг дахин өсгөх боломжтой болохоо илэрхийлжээ.

Тэгвэл АНУ-ын засгийн газрын зүгээс Украины талд 800 тэрбум долларын тусламж үзүүлэх тухай шинэ зарлигт Цагаан ордны тэргүүн гарын үсэг зурсан юм. Ингэснээр Байдены засгийн газраас Украины талд нийтдээ 2 тэрбум долларын цэргийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн тэмдэглэн хэлснээр энэхүү тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Украины талд 800 зенитны комплексийг дайсны агаарын цэргийн онгоц, нисдэг тэргийг устгахад зориулан илгээхээр болжээ.

Түүнчлэн Украины ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу Киевт алсын зайн агаараас эсэргүүцэн хамгаалах систем, зэр зэвсэг нийлүүлэхээр тусгажээ. Мөн Вашингтоноос үзүүлэх цэргийн дэмжлэг туслалцааны хүрээнд Киев 9 мянган танк эсэргүүцэгч, 7 мянган нэгж галт зэвсэг, гранатомёт, 20 сая сум зэргийг авах гэнэ. Мөн Украины талд үзүүлэх цэргийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хамгаалалтын сум нэвтэрдэггүй хантааз, дуулга зэргийг өгөх юм.