Киев хотод тавьсан 35 цагийн онцгой байдлын хугацаа дуусгавар боллоо

Улс төр

Украины нийслэл Киев хотод тогтоогоод байсан онцгой байдлын дэглэмийн хугацаа дуусгавар болжээ.

Украины нийслэл хотын захирагчийн гаргасан шийдвэрээр 35 цагийн хугацаатай онцгой байдал, хөл хорио тогтоогоод байсан юм. 

Оросын цэргийн хүчнийхэн Украины нийслэлийг булаан эзэлж, довтолж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэн Киев хотод оройн 20 цагаас өглөөний 7 цаг хүртэлх хугацаанд хөл хорионы журам үйлчилж байжээ. Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд Киев хотын хэд хэдэн орон сууцны дүүрэг пуужингийн харвалтад өртсөн байна. Орос, Украины талууд хотын драмын театрын барилга халдлагад өртсөн явдлыг хоёр биендээ тохож байгаа юм.

Театрын барилгад хүмүүс байрлуулж, нүүлгэн шилжүүлэх төв болгон ашиглаж байжээ. Театрын барилгын ханан дээр “Хүүхэд” гэсэн бичиг нааж, энд энгийн номхон хүмүүс байгааг сануулсан боловч агаарын цохилтод өртсөн талаар мэдээлж байгаа юм. Театрын барилга халдлагад өртсөн талаар Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба өөрийн твиттер хуудсан дээрээ бичжээ. Оросын тал энэ мэдээллийг үгүйсгэж, Украины үндсэрхэг үзэлтнүүд иргэдийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулж, түүнийгээ Оросуудад тохож байгаад буруутгажээ.