ОХУ-ын цэргийн хүчнийг байлдааны бэлэн байдалд орууллаа

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа зэвсэгт хүчний тогтоох барих хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал гаргажээ. 

Энэ дагуу Оросын арми, зэвсэгт хүчний бүрэлдэхүүн дэх бүхий л тогтоон барих цэргийн хүчин, тэр дундаа цөмийн зэвсгийн анги нэгтгэл, стратегийн хүчин бэлэн байдалд шилжжээ. 

ОХУ болон Барууны орнуудын хооронд Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаатай холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна. Путины тушаалаар ОХУ-ын Зэвсэгт хүчний тусгай анги нэгтгэлүүд байлдааны бэлэн байдалд шилжиж байгаа юм. Энэ алхмыг Оросын эсрэг дайсагнасан байр суурь баримтлагч Барууны орнуудын зүгээс хатуу хөл хорио тогтоож, НАТО-ийн орнууд Украиныг зэвсгээр хангаж байгаатай холбоотойгоор авчээ. Путин улсынхаа Батлан хамгаалахын сайд болон Нэгдсэн штабын даргад хандан улсынхаа тогтоон барих хүчин, тэр дундаа стратегийн болон цөмийн зэвсгийн хүчнийг бэлэн байдалд шилжүүлэхийг үүрэг болгожээ.