ОХУ, Казахстаны Төрийн тэргүүн нар Кремльд уулзлаа

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд Казахстаны тэргүүн Касым Жомарт Токаевыг хүлээн авч уулзжээ.

Орос, Казахстаны төрийн тэргүүн нарын Москва хотноо хийсэн уулзалт нь оны дараа Төв Азийн улс оронд дэгдсэн олныг хамарсан үймээн самуунаас хойш болж байгаа анхны нүүр тулсан уулзалт байжээ. 

Кремльд болсон уулзалтын үеэр талууд Орос, Казахстан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой өргөн хүрээний сэдвээр хэлэлцсэн байна. Путин, Токаев нарын уулзалт өнгөрсөн 1-р сард Казахстанд өрнөсөн иргэдийн бослого тэмцлээс хойшхи анхны нүүр тулсан уулзалт нь болсон юм. Оросын тал Казахстанд өрнөсөн дотоодын үймээн самууныг намжаахад дэмжлэг үзүүлж, энхийг сахиулагчдаа илгээсэн юм. Тухайн үед хоёр улсын тэргүүлэгчид утсаар хэлэлцэн, үүссэн нөхцөл байдлыг цаг тухайд нь хэлэлцэж байжээ. Тэгвэл энэ удаад Кремльд болсон уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар голчлон хэлэлцэж, худалдаа-эдийн засаг, нийгэм-улс төрийн салбарт анхаарлаа хандуулжээ.