ОХУ цэргийн хүчээ нэмэгдүүлж байгааг сансрын зургаар баталгаажууллаа

Улс төр

АНУ-д төвтэй технологийн компаниас сүүлд сансраас авсан зураг дээр Орос Улс Украины хил орчим дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа нь харагдсан байна.

Тухайлбал Крым, Орос болон Беларусийн баруун хэсгээр цэргийн бааз бий болсоор байгааг харуулжээ. Ингэснээр Орос Улс Украины нутаг дэвсгэрт халдах гэж байгаа гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна.

Тус компанийн ахлах захирал Стефен Вүүдийн мэдээлснээр, Пүрэв гарагт цуглуулсан зургуудаас харахад Крымд их хэмжээний цэрэг, техник байрлуулсан байна. 550 гаруй цэргийн майхан, хэдэн зуун цэргийн машин цугласан байгааг онцолжээ. Үүнээс гадна нэлээд олон хотод цэрэг зэвсгийн үйл ажиллагаа идэвхжсэн байгаа талаар мэдээлжээ.