АНУ-ын агаарын цэргийн хүчин 230 сая долларын нөхөн төлбөр төлнө

Улс төр

АНУ-ын агаарын цэргийн хүчин 230 сая долларын нөхөн олговор төлөх ёстой болжээ. 

Агаарын цэргийн хүчнийг 2017 онд Техас мужийн нэгэн сүмд болсон явдалтай холбоотойгоор нөхөн төлбөр төлөхийг шаардсан байна. 

2017 онд Америкийн Техас мужийн сүмд агаарын цэргийн хүчний алба хаагч галт зэвсэг барин гэм зэмгүй хүмүүсийн эсрэг балмад халдлага үйлдсэн юм. Тэрхүү этгээд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан ч арми энэ баримтыг үл тоон түүнийг цэргийн албанд авсан төдийгүй галт зэвсэг ашиглахыг хориглоогүй гэсэн үндэслэлээр шүүхээс Америкийн агаарын цэргийн хүчинд нөхөн төлбөр тавьсан байна. Техасын сүмд бусдын эсрэг халдлага үйлдсэн этгээдийн гарт 26 хүн, тэр дундаа 8 хүүхэд өртөн амиа алдсан юм.