Мали Улсын эрх баригчид Францын талыг улс орныг нь хагалан бутаргаж байгаад буруутгажээ

Улс төр

Мали Улсын ерөнхий сайд Францын талыг Баруун Африкийн энэ улсыг дотроос нь хагалан бутаргаж байгаад буруутгажээ.

Малигийн засгийн газрын тэргүүн Шогель Кокалла Маига энэ талаар гадны улс орнуудын элчин сайд нарыг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Мали улсын ерөнхий сайд гадны орнуудын элчин сайд нарт хандан 45 минутын мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ Францын талыг улсынх нь нутаг дэвсгэрээс цэргийн хүчнээ гаргахаас татгалзаж байгааг шүүмжлэн, улс орных нь тусгаар байдалд халдахгүй байхыг хүссэн байна. Ийнхүү мэдэгдэхдээ Малигийн ерөнхий сайд улсынх нь аюулгүй тусгаар байдлыг зөрчсөн алхмууд Парисын зүгээс удаа дараа гаргаж байсныг тэмдэглэн, тухайлбал 2013 онд Францын эрх баригчид Малигийн армид үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд байрлалаа ахиулахыг нь хориглож байсныг дурьджээ.