Польш Улс Беларусийн хил дээр 353 сая еврогийн өртөгтэй аварга том хана босгоно

Улс төр

Польш Улс дотоод руу орогнол хүсэгчдийг нэвтрүүлэхгүй байх зорилгоор Беларусь Улстай хил залгаа хана босгож эхэлжээ.

Энэ аварга том хана нь Беларусь дахь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн тусгай хамгаалалттай ойг дайран өнгөрч байгаа юм.

Энэ хана нь 186 км үргэлжилнэ. Ингэснээр бараг л хоёр улсын хилийн тал орчим хэсэгт ханыг босгох юм. Хана 5.5 м өндөртэй.

353 сая еврогийн төсвөөр бүтээгдэх гэж байна. Хоёр улсын хооронд хилийн зөрчил үүссэнээс хойш 19 хүн амь насаа алдсан бөгөөд дийлэнх нь хилээр нэвтрэх гэж яваад осгож нас баржээ.