Гондурасын төрийн тэргүүнээр сонгогдсон Сиомара Кастро тангараг өргөн үүрэгт албандаа орлоо

Улс төр

Гондурасын төрийн тэргүүнээр сонгогдсон Сиомара Кастро тангараг өргөн үүрэгт албандаа орлоо. Тэрээр улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. 

Сиомара Кастрогийн тангараг өргөх ёслол Гондурасын нийслэл Тегусигальпа хотноо 1-р сарын 27-ны өдөр болжээ. Түүний тангараг өргөх ёслолд Латин Америкийн улс орнуудын тэргүүлэгчид, нэр нөлөө бүхий улс төрчид оролцсоноос гадна АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис оролцсон байна. Тангараг өргөх ёслолд Аргентины дэд ерөнхийлөгч Кристина Киршнер, Чилийн төрийн тэргүүн Габриэль Борич, мөн түүнчлэн Боливийн экс ерөнхийлөгч Эво Моралес зэрэг нэр хүндтэй улс төрчид оролцжээ. Сиомара Кастро Гондураст 2021 оны 11-р сарын 28-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан, олон улсын дэмжлэгтэйгээр улсынхаа анхны эмэгтэй төрийн тэргүүн болжээ.