АНУ, ОХУ-ын Аюулгүй байдлын талаарх баталгаанд бичгээр хариу өгчээ

Улс төр

АНУ-ын тал Аюулгүй байдлын баталгааны талаар ОХУ-аас гаргасан саналд бичгээр хариу өгөх шаардлагыг биелүүлжээ. 

Вашингтоны талаас Европын аюулгүй байдлын баталгааны талаарх Москвагийн саналд бичгээр өгсөн хариуг ОХУ-д суугаа АНУ-ын элчин сайд Жон Салливан ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушкотой уулзах үеэрээ дамжуулан өгчээ. 

АНУ-ын талаас ОХУ-д бичгээр хариу өгсөн болохыг АНУ-ын Төрийн нар.б. дарга Энтони Блинкен баталсан байна. Тэгвэл Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров улсынхаа Төрийн Думын нэгдсэн хуралдааны үеэр Америкийн талаас ирүүлсэн аюулгүй байдлын баталгааны талаарх бичгээр ирүүлсэн хариуг Оросын тал цаашдын яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүднээс олон нийтэд ил тодоор мэдээлэгүй гэсэн байна. Гэхдээ Вашингтоны талаас өгсөн хариуны үндсэн агуулгын талаар олон нийтэд хүргэнэ гэдгээ онцолжээ. Москва, Вашингтон болон НАТО-д санал болгосон аюулгүй байдлын баталгааны тухай гэрээний төслөө өнгөрсөн оны 12-р сарын 17-нд нийтэлсэн юм. Энэхүү гэрээний дагуу Европын аюулгүй байдлын асуудлаар АНУ болон НАТО-гоос хариу хүссэн ч Вашингтон саяхныг хүртэл ямар ч тодорхой хариулт өгөөгүйн дээр бичгээр хариу өгөхөөс татгалзаж байсан юм. Оросын тал АНУ болон НАТО-д хандан Умард Атлантын цэргийн эвслийг дорно зүгт тэлэхгүй байхыг, мөн түүнчлэн Оросын хил дагуух бүсэд цэргийн хүчнээ төвлөрүүлж, ПЭХС байгуулахаар завдаж байгааг эсэргүүцэж байгаа ю.