Буркина-Фасо Улс 1960 онд Франц Улсын колоничлолоос гарч тусгаар тогтнолоо олж авчээ

Улс төр

Буркина-Фасод дотоодын үймээн самуун, тэмцэл тулаан, жагсаал энэ сарын 23-наас эхэлсэн юм.

Цэрэг армийнханы өрнүүлсэн бослого тэмцлийг армийн дэд хурандаа Поль Анри Сандаого Дамиба тэргүүлж байгаа гэх мэдээлэл ирж байгаа юм. Дамиба нь хуурай замын цэргийн ангид алба хаадаг, Францад цэргийн сургууль төгсчээ.

Даваа гарагт нийслэл Уага-дуга хот дахь ерөнхийлөгчийн албан өргөөний дэргэд мөргөлдөөн тулаан дэгдэж, нийслэл хот руу орох бүхий л замыг хаан, хяналтын цэгүүд байгуулжээ. Улмаар цэргийнхэн улсынхаа ерөнхийлөгчийг, мөн зэвсэгт хүчний өндөр албаны офицеруудыг баривчилжээ. Буркина-Фасо улсын ерөнхийлөгч Каборе 2015 онд улсынхаа тэргүүнээр сонгогдож, 2020 онд албан сэнтийдээ улиран суусан юм. Хуучин Франц улсын колони байсан Баруун Африкийн Буркина-Фасо улс нь 1960 онд тусгаар тогтнолоо олж авсан хэдий ч улс төрийн нөхцөл байдал нь өнөөг хэр тогтворжоогүй улс юм. Өнгөрсөн хугацаанд Буркина-Фасод хэд хэдэн удаа төрийн эргэлт болж байжээ.