Буркина-Фасод цэргийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Рока Каборег төрийн эрхээс буулгажээ

Улс төр

Баруун Африкийн Буркина-Фасо улсад энэ улсын цэргийнхэн цэргийн эргэлт хийж, ерөнхийлөгч Рока Каборег төрийн эрхээс буулгажээ. 

Энэ талаар Буркина-Фасо улсын армийн нөлөө бүхий офицер улсынхаа төв телевизээр мэдэгдэл хийж, улсынхаа засгийн газар болон парламентыг тарааж, хилээ түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан талаар мэдэгджээ. 

Ням гарагт Буркина Фасо улсын нийслэл Уага-дугу хотод буун дуу хадаж, армийн хэд хэдэн цэргийн баазад, тэр дундаа агаарын хүчний баазад буудалцаан, зэвсэгт тулаан өрнөсөн юм. Хэдийгээр энэ явдлыг эх сурвалжууд цэрэг армийнхан цэргийн эргэлт хийхийг завдсан явдал гэж мэдээлж байсан ч Буркина-Фасогийн эрх баригчид энэ мэдээллийг үгүйсгэж байсан юм. Тэгвэл зэвсэгт бослого хийсэн цэрэг армийнхан Буркина-Фасо улсын ерөнхийлөгч Рок Марк Кристиан Каборег баривчилж, армийн баазын нэгэнд хорьсон талаар олон улсын эх сурвалжууд мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Каборегийн байгаа газар одоогоор тодорхойгүй байгаа ч цэргийнхэн түүнийг аюулгүй газарт байгаа гэжээ. Буркина-Фасод цэргийнхэн улсынхаа нийслэл хотод буудалцаан хийж, цэргийн казармуудыг булаан эзэлсний дараагаар цэргийн эргэлт болжээ. Цэргийнхний үйлдлийг дэмжин ням гарагт хэдэн зуун хүн нийслэл Уага-дугу хотын гудамжнаа гарч жагсан, эрх баригч намын төв байрыг галдан шатаажээ. Улмаар нийслэл хотод онцгой байдал тогтоосон байн.