Дональд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй байна

Улс төр

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп улс орондоо ирэх 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр энэ талаар Аризона мужид иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдсэн байна. 

Цагаан ордны экс тэргүүн өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өнөөдрийг хүртэл албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа өөрийн дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мөн онцлон хэлсэн байна. Дональд Трамп Ардчилсан намыг өнгөрсөн 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өөрт ашигтай байдлаар эргүүлсэнд дахин буруутгаж, Цагаан ордны өнөөгийн тэргүүн Жо Байденыг Америк орны гутамшиг гэж нэрлэжээ.

АНУ-ын экс ерөнхийлөгч түүнчлэн мэдэгдэлдээ: Бид энэ онд төлөөлөгчдийн танхимыг, сенатыг эргүүлэн авах болно. Америк орны ирээдүйд энэ бол чухал алхам байх болно. Түүнчлэн бид 2024 онд Цагаан ордныг ч эргүүлэн авна гэжээ.

Аризона мужид иргэдтэй уулзах үеэрээ Трамп энэ уулзалт түүний хувьд ирэх 2024 оны 11-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх үйл явцын эхлэлл гэдгийг тэмдэглэн хэлжээ.