Гүржийн экс ерөнхийлөгч Михаил Саакашвили 50 хоногийн дараа өлсгөлөнгөө зогсоожээ

Улс төр

Гүржийн экс ерөнхийлөгч эх орондоо эргэн ирснээсээ хойш хоригдож, улмаар шоронд хоригдох хугацаандаа өлсгөлөн зарлаад байгаа юм.

Тэгвэл сүүлийн 50 гаруй хоног өлсгөлөн зарласан Михаил Саакашвили ням гарагаас эхлэн өлсгөлөнгөө зогсоожээ. Гүржийн экс ерөнхийлөгчийг Тбилиси хотын захад байрлах Гори хотын цэргийн эмнэлэгт шилжүүлсний дараагаар Саакашвили өлсгөлөнгөө зогсоосон байна. 

Өнгөрсөн 10-р сарын эхээр эх орондоо эргэн ирснийхээ дараа хоригдсон Гүржийн экс ерөнхийлөгч Михаил Саакашвили өлсгөлөн зарласнаас биеийн байдал нь өдрөөс өдөрт муудан доройтсон юм. Эх орондоо эргэн ирснийхээ дараа хоригдож, улмаар шоронд өлсгөлөн зарлаад байсан Михаил Саакашвилигийн биеийн байдал маш хүнд байгаа талаар эмч нар анхааруулж, харанга дэлдсэний дараагаар түүнийг Гори дахь цэргийн эмнэлэгт шилжүүлжээ. Гүржийн экс ерөнхийлөгч эх орондоо эргэн ирснийхээ дараа хууль хүчнийхэнд саатуулагдан хоригдож, улмаар өлсгөлөн зарлан 50 хоног өлсчээ. Саакашвилийг Глдани дахь шоронгийн эмнэлгээс Гори хотын цэргийн эмнэлэг рүү шилжүүлжээ.