Украин Улс ирэх гурван жилд тэрбум мод тарина

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхийн санаачлагаар “тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөн өрнөөд байгаа.

Тэгвэл Украин улс мөн ирэх 3 жилийн дотор тэрбум мод тарьж, ногоон улс орон болох зорилт тавиад байна. 

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн 6-р сард зарлиг гаргаж, ирэх 3 жилийн хугацаанд улс орондоо тэрбум мод тарихаар төлөвлөсөн байна. Тэгвэл энэхүү зарлигийг баталснаас хойш өнөөдрийн байдлаар тэрбум мод тарих хөтөлбөрийнхөө 4%-ийг нь биелүүлээд байна. 11-р сарын дунд үеийн байдлаар Украины Житомир мужид хамгийн олон тооны мод тарьжээ.