“Берлинале” олон улсын кино наадмын гол шагналыг “Алькаррас” хүртлээ

Энтертэйнмент

Берлины олон улсын кино наадмын шилдгүүд тодорч, “Алтан баавгайн” шагнал эзэддээ очлоо.

Энэ жил 72 дахь удаагаа зохиогдсон “Берлинале” олон улсын кино наадмын гол шагналыг найруулагч Карла Симоны бүтээл “Алькаррас” кино хүртжээ.

Берлины олон улсын кино наадмын “Алтан баавгайн” шагналыг Испани-Италийн уран бүтээлчдийн хамтын бүтээл болох “Алькаррас” кино хүртэж, шилдэг бүтээлээр нэрлэгджээ. Нийтдээ Берлинале олон улсын кино наадамд 15 улс орны 18 бүтээл нэр дэвшин өрсөлдсөн юм. Найруулагч Карла Симоны бүтээл нь Каталонийн фермерүүдийн аж байдал, мөн хүн-байгалийн харилцан шүтэлцээ, байгаль орчныг хамгаалах сэдэвтэй юм.