ОХУ-д цасан урц барих наадам боллоо

Энтертэйнмент

Манай хойд хөршийн Новосибирск хотод Обский нуурын эрэг дээр мөсөн урц барих наадам болжээ.

Обский нуурын уснаа “Иглу-2022. Эскимосуудын хот” нэртэй наадам болж байгаа юм. 

Оросын хойд нутгуудын уугуул иргэдийн уламжлалт сууц болох иглу буюу мөсөн урц барих наадам хүмүүсийн сонирхлыг маш ихээр татаж байжээ. Цас болон мөсөн блокоор хооронд нь усаар наалдуулан барьцалдуулж барьдаг урцыг мөсөн өргөө ч гэж нэрлэж болох юм. Зөв, сайн барьсан мөсөн урц салхи шуургыг хааж, дотроо дулаанаа хадгалдаг онцлогтой гэнэ. Хамгийн гол нь цас мөсөн блокийг хооронд нь ямар ч зайгүй барих нь чухал юм. Энэ жилийн мөсөн урц барих наадамд 176 баг бүртгүүлжээ. Улмаар багууд Обский нуурын уснаа 132 урц барьжээ.