Сорвийг урлаг болгон өөрчилсөн нь хүмүүст дахин өөртөө итгэл өгөхөд тусалжээ

Энтертэйнмент

Биеийн бүх л хэсэг үзэсгэлэнтэй. Гэхдээ шархнаас үүссэн сорвио ил харагдуулахыг хүсэхгүй хүмүүсийн хувьд энэ нь эмзэг зүйл байдаг. 

Тэгвэл Вьетнамын авьяаслаг нэг уран бүтээлч эмэгтэй Нгок Лик сорвио үзэсгэлэнтэй шивээсээр хэрхэн далдалж болохыг харуулж, хүмүүс өөрийн биедээ сэтгэл хангалуун, дахин итгэл өгөхөд тусалжээ.

Bright Side-ийнхан тэрхүү уран бүтээлчтэй уулзан үйлчлүүлэгчдийнхээ арьсан дээр хэрхэн шивээсийг хослуулсан талаар ярилцсан байна.

Тэрээр мэргэжлийн загвар бүтээгч болохоор коллежид суралцаж байх үеэсээ энэ санааг эхлүүлжээ. Авьяасаа зөвхөн янз бүрийн сорви нуухад зориулдаггүй, харин судалгаа их хийдэг гэнэ.

Түүний яриагаар, сорви бүр өөрийн шинж чанартай, иймд хамгийн боломжит аргаар далдлахын тулд маш няхуур судалж үүнд цаг хугацаа, хүчин чармайлт гаргах нь чухал юм байна.

Шивээс нь үйлчлүүлэгчдийг зөвхөн гоо үзэсгэлэнтэй болгоход бус мөн эрүүл мэндээ хамгаалахад хэрэгтэй. Үйлчлүүлэгчдийн бие дэх сорвины харагдац, бүтцээс гадна тэдний хүсэл, мөн чанарт нь суурилан өвөрмөц өөр өөр загварын санаа гаргаж ирдэг. Төгс байхдаа бус, харин хамгийн чухал зүйл нь хэн нэгний эмзэг зүйлийг давуу тал болгоход оршиж байгаа юм.

Уран бүтээлч энэ ажлыг бараг 10 жил хийж байна. Ихэнх хүмүүст байдаг "шивээс бол нийгэм дэх нэг муу зуршил" гэсэн хуучны бодлыг өөрчлөхийг хүсдэг гэнэ.

Хүмүүс өөрт буй эмзэг зүйлээсээ болж ичих, сэтгэл хангалуун бус өөртөө итгэлгүй болдог, тэгвэл тэдэнд Вьетнамын уран бүтээлч ийнхүү урам зориг өгчээ. Түүн дээр олон үйлчлүүлэгч оролдоод үзэх урам зориг дүүрэн ирж бүрэн итгэл найдвараа өгдөг байна.

Эх сурвалж: Bright Side