Жон Ленноны өмнө нь олонд хүрч байгаагүй аудио кассетыг дуудлагаар худалджээ

Энтертэйнмент

Ливерпулийн алдарт дөрвөлийн нэг болох, Биттлз хамтлагийн ахлагч Жон Ленноны өмнө нь олон нийтэд хүрч байгаагүй дууны бичлэгтэй кассетийг Данид дуудлагаар худалджээ.

Жон Леннон болон Йоко Оно нарын 1970-аад оны эхэн үед бичүүлсэн аудио-кассетыг дуудлага худалдаагаар оруулан 58,3 мянган долларын үнэ хүргэн зарсан байна.  

Жон Леннон, Йоко Оно нар энэхүү кассетыг 1970 оны 1-р сарын 5-нд Ютландын Тси гэх газарт өвөлжиж байхдаа бичүүлжээ.

Данийн 16 настай 4 өсвөр насны хүү сургуулийнхаа ханын сонинд зориулан материал бэлтгэх үедээ Леннон, Оно нараас ярилцлага авч, энэ үеэр Леннон урьд нь хүнд сонсгож байгаагүй 2 дуу дуулсныг хүүхдүүд бичиж авсан байна.

Тэдний нэг дуу олонд хүрсэн ч “Radio Peace” нэртэй дууг өнөөдрийг хүртэл хэн ч мэддэггүй байжээ. Оно, Леннон нарын сурагчдад өгсөн ярилцлага, дууны 33 минутын аудио бичлэгийг бараг хагас зуун жилийн дараа дуудлагаар оруулан зарахаар шийджээ. Дуудлага худалдаагаар аудио-кассетыг худалдан авсан эзний нэрийг одоогоор нууцалж байгаа ч Данийг орхижээ.