Европын орнуудад цаг агаар хэт халж байхад Бразилд сэрүүсч цас оржээ

Үйл явдал

Бразилын өмнөд нутгаар цаг агаарын тандалт судалгааны түүхэнд 5-р сард хүйтэрч, цас орж байсан тохиолдол бичигдээгүй байна.

Бразилын нийслэл Сан Паулуд агаарын температур 6,6 градус хүртэл буусан бол өмнөд хэсэгт нь 1,4 градусаар буужээ. Бразилын өмнөд хэсгийн Санта-Катарина мужид сүүлийн 15 жилд анх удаа цас орж хүйтэрсэн байна. Цаг агаарын энэхүү ховор үзэгдлийг нутгийн иргэд, аялагч жуулчид гайхшран хүлээн авчээ.