Францад шинэ засгийн газрын гишүүн таагүй хэл аманд орооцолджээ

Үйл явдал

Францад шинээр эмхлэн байгуулагдсан засгийн газрын гишүүн таагүй хэл аманд орооцолджээ. Францын нийгмийн асуудлын сайд Дамьен Абадыг бусдыг хүчирхийлсэн хэрэгт буруутгасан ч тэрээр энэ хэргийг хүлээн зөвшөөрөөгүй байна. 

Францын хэвлэлүүдэд бичсэнээр Абад 2010 болон 2011 онд хоёр эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдож байжээ.Абадыг дээрх хэрэгт нэр холбогдож явсан талаар олон нийтийн байгууллагаас тайлан илгээснийг үл харгалзан сайдаар томилсон байна.

Тэгвэл одоо Абадын нэр холбогдсон хэргийг Парисын прокурорын газарт илгээж, ерөнхий сайд Элизабет Борн энэ дагуу сайтар судлан шалгах үүрэг даалгавар өгчээ. Францад шинээр эмхлэн байгуулсан засгийн газрын гишүүд ийнхүү таагүй хэл аманд өртөж байгаа нь эхний тохиолдол биш гэнэ.

Францын батлан хамгаалахын сайдын албыг хаших болсон Себастьян Лекорнюг хууль бусаар орлого олсон хэргээр шалгаж байгаа бол хуульзүйн сайд Эрик Дюпон-Мореттиг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байсанд буруутгаж байгаа юм.