ЕХ-нд кибер аюулгүй байдлаа хамгаалах нь нэн чухал

Үйл явдал

ЕХ-ны орнуудад өнөө цаг үед маш сайн кибер хамгаалалт хэрэгтэй гэж үзэж байна. 

Грекийн нийслэл Афин хотод ЕХ-ны Кибер-аюулгүй байдлын агентлаг байгуулан төв штабыг нь нээжээ. 

Нэгдсэн Европын хүрээнд кибер-хамгаалалт байгуулах нь нэн чухал болохыг Афин хотноо төвтэй ЕХ-ны Кибер-аюулгүй байдлын агентлагийн төв штабын нээлтийн үеэр тэмдэглэжээ. Еврокомиссын албаны хүн болох Маргаритис Схинасын мэдээлснээр Украины хотуудад дайн тулаан дэгдэхээс өмнө интернэт, цахим орчинд аль хэдийнэ дайн сөргөлдөөн эхлээд байсан. Кибер халдлага нь цэргийн ажиллагааны нэгэн адил маш их хор хөнөөлтэй. Тиймээс Европ нэгдсэн кибер хамгаалалтад нэгдэх нь зүйн асуудал болоод байгааг тэмдэглэжээ.

Европын удирдагчид кибер аюулгүй байдлын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна.