Канадад анх удаа Онцгой байдлын хуулийг мөрдөж байна

Үйл явдал

Канад улс анх удаа онцгой байдлын тухай хуулийг хүчин төгөлдөр мөрдөж байна. 

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо улс орондоо “Онцгой байдлын тухай хууль”-ийг улсынхаа түүхэнд анх удаа мөрдөх шийдвэр гаргажээ. 

1988 онд батлагдсан Онцгой байдлын тухай хуулийг батлагдсанаас нь хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа амьдрал дээр дагаж мөрдөж байгаагүй юм. Тэгвэл Канадын Оттава хотод сүүлийн хагас сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа “Эрх чөлөөний цуваа” цар тахлын дүрэм журмыг эсэргүүцсэн алсын тээврийн жолооч нарын өрнүүлсэн эсэргүүцлийн тэмцэл жагсаалын эсрэг анх удаа дээрх хууль тогтоомжийг мөрдөж байна. Онцгой байдлын хуулийг дагаж мөрдсөнөөр хуулийн дагуу зарим нэг үндсэн хуулийг эрхийг түтгэлзүүлэх, тухайлбал жагсаал цуглаан өрнүүлсэн алсын тээврийн жолооч нарын даатгалыг царцаах арга хэмжээ авах эрх нээлттэй байгаа юм.