Дэлхийн гол усны бохирдол нэмэгдсээр байна

Үйл явдал

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сөрөг үр дагавараас гадна өнөөдөр гол мөрний цэвэр байдал, бохирдол хүн төрөлхтөний анхаарлын мөн л хамгийн ихээр татаж байна.

Британийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар дэлхийн гол мөрний усны бохирдлын хэмжээ эрс нэмэгдэж, үүн дотор эм, эмийн бохирдол их хэмжээнд байгааг тогтоожээ.

Британийн Йоркийн их сургуулиас хийсэн судалгаагаар дэлхийн гол мөрний усанд эмийн үйлдвэрүүдээс гарч байгаа хортой хаягдал, химийн бодис, бусад байдлаар ихээхэн бохирдож байна. Ингэхдээ энэхүү бохирдол Темза мөрний уснаас эхлээд Амазонкийг хүртэл үргэлжилж, голын уснаа парацетамол, антибиотик, бусад эмийн бүтээгдэхүүний бохирдол ихээр агуулж байгааг судалгаагаар тогтоожээ. Ингэхдээ эмийн үйлдвэрлэл, эмийн бүтээгдэхүүний бохирдол Пакистан, Боливи, Эфиопи зэрэг орнуудад хамгийн өндөр байгаа юм.