Мароккод 32 метр гүн худагт гацсан 5 настай хүүг аврах үйл ажиллагаа явагдаж байна

Үйл явдал

Марокко Улсын хойд хэсэгт нэгэн хүү маш гүн худагт гацжээ. Аврах албаныхан түүнийг эсэн мэнд гаргаж авахаар ажилласаар байна.

35 метр гүн худагт гацсан 5 настай Раян хүүд аврах албаныхан бүх боломжоороо цаг алдалгүй хүрэхийн тулд яаралтай ухсаар байна.

Баасан гарагийн оройны 9 цагийн байдлаар аврах үйл ажиллагаа үргэлжилж байсан.

Аврагчид юутай ч түүнд хүчилтөрөгч, ус хүргэж чаджээ. Мөн түүнээс хариу сонссон, гэсэн хэдий ч аврагчид тэр нүх рүү хүрч чадаагүй л байна.

Иймд Баасан гарагийн орой тэд түүний унасан худагнаас хэдэн метрийн зайтай зэрэгцээ хонгил ухан уг нүхний төгсгөлтэй холбогдож аврахыг хичээж байна.

Худгийн орйолцооо түргэн тусламжийн багийнхан хүүг худгаас гарч ирэнгүүт эмнэлэгт хүргэхээр бэлэн байдалд хүлээн зогсож байна.

"Би хүүгээ эсэн мэнд гарч ирээсэй гэж бурхнаас гуйн залбирч байна, тоос шороотой тэр нүхэнд түүний шаналах өвчнийг бага байгаасай  гэж  хүсч байна ээж Вассима Харчич орон нутгийн телевизэд өгсөн ярицлагадаа дурджээ.

Хүүгийн аав Халид Агорам  Мягмар гарагт хүүгээ тэр худаг руу унасан байгааг гадарлахаас өмнө хэдэн цагийн туршид хайсан юм байна.

 

 

 Эх сурвалж: Fox News