Зэлүүд газарт их хэмжээний цас унасны улмаас 2 сарын турш гацсан хосыг аварчээ

Үйл явдал

Их хэмжээний цас, үндэснээсээ сугарч унасан модод гээд хүнд нөхцөл байдлын улмаас ямар ч явах аргагүй болсон тэдний хоол хүнс дуусч барагдсан байсан гэж Аврах албаны хүн ярьжээ.

Хойд Калифорнийн аглаг зэлүүд байгаль дунд их хэмжээний цасанд дарагдаж хоёр сар гаруй хугацаанд оромжид хорогдож байсан тэдгээр хосыг нохойтой нь аврагч багийнхан нисдэг тэргээр аварсан байна. 

Аврагчид H-20 нисдэг тэргээр аврах үйл ажиллагаа явуулсан бичлэгийг фэйсбүүк хуудсанд хуваалцжээ.

Хос 12-р сарын 6-наас хойш яагаад бараг хоёр сарын турш тусламж эрэхээр дуудлага өгөөгүй нь одоогоор тодорхойгүй байна.

Тэд өнгөрөгч Мягмар гарагт Сиерра Шерифийн оффис руу холбоо барьжээ. Холбогдох албаныхан өөрсдийн хүчээр тус алслагдмал газар луу хүрэхэд хүндрэлтэй, зам их хэмжээний цасанд дарагдаж хаагдсан учраас Калифорнийн өндөр замын патролын ангиас тусламж эрэн  тусгай H-20 нисдэг тэргээр ойролцоох газарт маш хүчтэй салхитай нөхцөлд газардаж буужээ.

Нисдэг тэргэнд нэг нисгэгч, түргэн тусламжийн эмч сууж, хосыг нохойтой нь газардах бүс рүү агаарт өргөн тэндээс бусад аврах албаныхан авч цааш аюулгүй газарт хүргэсэн байна.

Өнгөрөгч 12 сарын туршид Тахой нуурын ойролцоох газарт 5.18 метр зузаантай цас унаж, мод эрчим хүчний шонгуудыг бүрхсэн байна.

Эх сурвалж: dailymail.co.uk