Иран Улс Францын блогерыг тагнуул хийсэнд буруутгажээ

Үйл явдал

Иран улс Францын нэгэн иргэнийг улсынх нь эрх ашгийн эсрэг тагнан мөрдөх ажиллагаа явуулсанд буруутгажээ.

Ираны тал Францын иргэн Бенжамин Бриерыг улсых нь улс төрийн системийн эсрэг тагнан мөрдөх ажиллагаа явуулж, эсрэг суртал ухуулга явуулсанд буруутган 8 жил 8 сарын хорих ял оноожээ. 

Бенжамин Бриерын гэр бүлийнхэн Францын засгийн газарт хандан дээрх нөхцөл байдалд оролцож нөхцөл байдлыг тодруулахыг хүсчээ. Францын иргэний өмгөөлөгч Ираны талын гаргасан шийдвэрийг шударга бус шийдвэр гэж үзэн, нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр улс төрийн үүднээс, шахалтаар хорих ял оноосон гэж үзэж байна. Францын блогер Ираны шүүхээс гаргасан шийдвэрийг 20 хоногийн дотор давж заалдах эрхтэй юм. 36 настай Францын иргэнийг 2020 оны 5-р сард хориотой газарт сураг авч, Ираны цэцэрлэгт хүрээлэнд зөвшөөрөлгүйгээр дрон нисгэсэн хэргээр баривчилжээ.