Мексикт энэ улсын нэртэй сэтгүүлчийн аминд үл мэдэгдэх этгээдүүд санаатайгаар халдсан хэрэг гарчээ

Үйл явдал

Сэтгүүлч Лурдес Мальдонадог түүний гэрийнх нь дэргэд буудан хороосон байна. Сэтгүүлч эмэгтэй амиа алдах хүртлээ Холбооны засгийн газрын хамгаалалтад байсан юм.

Хэрэг явдал Мексикийн Тихуана хотод болсон байна. Амиа алдсан сэтгүүлч эмэгтэй хэд хэдэн хэвлэл мэдээллийн агентлагтай гэрээтэй ажиллаж, сүүлийн үед орон нутгийн телевизийн мэдээллийн хөтөлбөрт ажиллаж байжээ. 2019 онд Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын хэвлэлийн бага хурал дээр Лурдес Мальдонадо өөрийн амь насны төлөө санаа зовж байгаагаа анх илэрхийлж байсан юм. Тухайн үед сэтгүүлч эмэгтэй Доод Калифорни мужийн амбан захирагч асантай шүүхдэлцэж байжээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт тэрээр шүүхэд ялалт байгуулсан юм. Мексикт он гарснаас хойш хэвлэл мэдээллийн ажилтны аминд халдсан хэрэг 3 дахиа гарчээ. 1-р сарын 17-нд Тихуанад гэмт хэргийн эрэн сурвалжлах багийн фото сурвалжлагч Маргарито Мартинес мөн гэрийнхээ ойролцоо буудуулсан бол 1-р сарын 10-нд Веракруз мужид улс төр-аюулгүй байдлын сэдвээр дагнагч интернэт-порталыг тэргүүлэгч, сэтгүүлч Хосе Луис Гамбоа Арнасын аминд мөн халджээ.