Тонга Улс гамшигт үзэгдлийн учруулсан хор хохирлоо тооцож байна

Үйл явдал

Номхон далайн уснаа байрлах усан дорх галт уул сэрж оргилсноос гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн Тонга улсад учирсан хор хохиролыг тооцож байна. 

Галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй цунамигийн гамшиг сүйрлийн улмаас Тонгад ХАА, мал аж ахуйн салбар ихээхэн өртөн сүйджээ.

Тонга улсад нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нийт мал аж ахуйн бараг 3/2% нь сүйджээ. Түүнчлэн цунамигийн улмаас загас ан агнуур ч мөн зогсоход хүрсэн байна. Тонга улсын эрх баригчид усан дорх галт уул сэрж оргилсноос Манго болон Атата арлуудын дэд бүтэц бараг бүхэлдээ сүйдсэн талаар мэдээлжээ. ХАА, МАА нь Тонга арлын эдийн засгийн гол тулгуур салбарууд юм. Байгалийн гамшигт үзэгдэл Тонга улсын нийт хүн амын 80 гаруй хувьд нь нөлөөлж, аж байдал нь доройтжээ. Өнөөдрийн байдлаар энэ улсад 2 мянга гаруй хүн ундны усгүй хоцроод байна. Австрали болон Шинэ Зеланд улсууд Тонгад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж байна.