Ослогийн уулзалтыг эсэргүүцэн хүний эрхийг хамгаалагчид жагсаал хийж байна

Үйл явдал

Норвегийн нийслэлд Афганистаны Талибаны албаны төлөөлөгчдийн Барууны улс орнуудын албаны төлөөлөгчидтэй хийж байгаа уулзалтыг эсэргүүцэн Осло хотын Гадаад хэргийн яамны дэргэд олныг хамарсан жагсаал цуглаан болжээ. 

Жагсаалд оролцогсод Талибаны төлөөлөгчдийг ийнхүү хүлээн авч уулзаж байгаа нь Афганистан дахь тэдний засгийн газрыг хүлээн зөвшөөрч байгаатай адил нөхцөл байдал гэж үзэн эсэргүүцэж байгаа юм.

Өнгөрсөн 8-р сард улсынхаа нийслэлийг булаан эзэлж, улмаар Афганистаны засгийн эрх мэдлийг гартаа авсан Талибаны дэглэмийн хувьд Европт анх удаа албан ёсны хэлэлцээ хийж байгаа юм. Үүнээс өмнө Талибанчууд Орос, Иран, Катар, Пакистан, Хятад болон Туркменистанд айлчилж байжээ. Норвегийн гадаад хэргийн сайд Анникен Скарнинг Хьюитфельдтын мэдээлснээр тэд Талибаны албаны төлөөллийг хүлээн авч байгаа нь Талибаны засгийн газрыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш гэдгийг тодотгоод Норвеги улс нь хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, тэдний нийгэмд эзлэх байр суурь, оролцоог дээдлэн, мөн Афганистаны ард түмэнд нүүрлээд байгаа хүмүүнлэгийн хямралыг шийдэх гарц олохын тулд Талибаны талтай яриа хэлэлцээ явуулж байгааг онцолжээ.