Бээжин хотод 2022 оны анхны цас орлоо

Үйл явдал

Манай урд хөрш БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ оны анхны цас орлоо.

Тус улсын хамгийн том үндэсний баяр болох Цагаан сарын баяраас яг 10 хоногийн өмнө цас орсон талаар нутгийн хэвлэлүүд онцолж байна. Мөн энэ өвлийн хамгийн хүйтэн өдөр байлаа гэж иргэд цахимаар жиргэж байгаа юм. Дунджаар -3 градус байжээ.