Байгалийн гамшиг нүүрлэсэн “Тонга” арал руу тусламжаар 250 мянган литр ус хүргэж өгнө

Үйл явдал

Даваа гарагт Тонга арлын орчимд газар доорх галт уул оргилж байгалийн гамшиг нүүрлэсэн. Бага хэмжээний газар нутагтай тус арлын хувьд нөхөж баршгүй гарз тохиож, 2-р сарын 13-ныг хүртэл улсын хэмжээнд онц байдал зарлаад байгаа юм.

Мөн арал дээр ердөө ганц л ковидын халдварын тохиолдол бүртгэгдсэн учраас эрх баригчдын зүгээс гамшигтай холбоотой халдварын тохиолдол нэмэгдэх вий гэдэгт хамгийн их санаж зовж байна хэмээн мэдэгдлээ.

Шинэ Зеланд Eлсаас тусламжийн хэрэгсэл тээвэрлэсэн хөлөг онгоц энэ Баасан гарагт арал дээр очно. Ингэхдээ 250 мянган литр цэвэр ус тээвэрлэн аваачих юм. Мөн Тонга Улсын нийслэл Нуку-Алофа хотын ОУ-ын нисэх онгоцны буудлыг цэвэрлэж, сэргээх ажилд Шинэ Зеландын албаныхан тусалж байна.