Бельгийн шүүх Вьетнамын иргэнд контрабандын хэргээр 15 жилийн хорих ял оноолоо

Үйл явдал

Бельгийн шүүх Вьетнамын иргэн Во Ван Хонгийг контрабандын хэргээр буруутган, гэм буруутай болохыг нь тогтоож 15 жилийн хорих ял оноолоо. Түүнийг хууль бусаар хүмүүсийг хил давуулан тээвэрлэж, ингэхдээ тэднийг битүү ачааны машинд удаан хугацаагаар авч явснаас 39 хүний аминд хүрсэнд гэм буруутай гэж үзсэн байна. 

Вьетнамын иргэн Во Ван Хонг гэгч нь Бельгид төвтэй гэмт хэргийн бүлэглэлийг толгойлон, нийтдээ 409 удаагийн үйлдлээр цагаач дүрвэгсдийг Их Британи улс руу гаргаж байсныг тогтоожээ.

Бельгийн Брюгге хотын шүүх түүнчлэн контрабандын хэргээр 17 хамтрагчийг нь хуулийн хариуцлагад татсан байна. Тэднийг хууль бус дүрвэгсдийг зөөвөрлөх, тэднийг оромжоор хангаж, цаашлаад Брюсселиас тухайн газар орон руу илгээх ажлыг зохион байгуулж байсанд буруутай гэж үзсэн байна. Во Ван Хонгийг Английн Эссекс хотод 2019 оны 10-р сард эзэнгүй ачааны машин дотор 39 хүн битүү орчинд амиа алдсан байдалтай олдсон хэргийн дагуу шүүн, ял оноожээ.