ЕХ-ны нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог гүйлгээнд нэвтрүүлээд 20 жил өнгөрчээ

Үйл явдал

Нэгдсэн Европ одоогоос 20 жилийн өмнө Европын нэгдсэн мөнгөн тэмдэгт болох евро-г гүйлгээнд оруулж байжээ. 

2002 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн ЕХ-ны улс орнууд Европын нэгдсэн мөнгөн тэмдэгт болох еврог ашиглаж эхэлсэн байна. 

Одоогоос 20 жилийн өмнө 2002 оны эхээр ЕХ-ны бүрэлдэхүүнд байсан 12 улс оронд анхны евро болон евро задгай зоосон мөнгийг гүйлгээнд ашиглаж эхэлсэн байна. Тэгвэл энэ онд 

20 жилийн туршид өөрчлөгдөлгүй ашиглагдсан еврогийн загвар дизайныг өөрчлөхөөр төлөвлөөд байгаа юм. Евро бүсийн улс орнуудын иргэд Европын нэгдсэн мөнгөн тэмдэгт болох еврогийн шинэ дэвсгэртийн дизайныг гаргахад гар бие оролцох боломжтой гэнэ. Европын төв банк ЕХ-ны хагас тэрбум иргэндээ шинэ мөнгөн тэмдэгтийн загварыг гаргахад өөрсдийн санааг илэрхийлэн идэвхтэй оролцохыг урьжээ. Европын банкны тэргүүн Кристин Лагард: -Бид 20 жилийн дараа нэгдсэн Европын төлбөрийн нэгдсэн хэрэгсэл болох еврогийн загвар дизайныг шинэчлэн гаргахаар шийдвэрлэсэн. Шинэ мөнгөн тэмдэгт нь Европын бүх насны иргэдийг нэгтгэсэн, орчин цагийн төлбөрийн хэрэгсэлд тавигдах бүхий л шаардлагыг хангасан байх ёстой гэжээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд төлбөрийн хэрэгсэл өөрчлөгдсөн крипто-валют сүүлийн үед ихээхэн хүчээ аваад байна. Гэсэн хэдий ч цаасан мөнгөн дэвсгэрт үнэ цэнээ алдалгүй байх ёстой гэдэгтэй Европын төв банк санал нэгдэж байгаа юм. Анх евро-г гаргаж байхад Евро бүсэд 12 улс орон нэгдэж байсан бол өнөөдөр 19 орон нэгдээд байгаа юм. Евро анх Нэгдсэн Европын төлбөрийн хэрэгсэл болон гарахдаа Америк долларыг шахаж, хүчирхэг валют болон гарч, долларын монопольчлолыг халж байжээ. Өнөөдөр евро-г Евро бүсийн 19 улс орны 340 сая хүн төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь Америкийн валютын үндсэн хэрэглэгчдийн тооноос давжээ.