Балтийн тэнгисийн уснаа ачаа тээврийн хоёр хөлөг онгоц хоорондоо мөргөлджээ

Үйл явдал

Осол Шведын Истад хот болон Данийн Борнхольм арлын хооронд болсон байна. 

Энд Британийн болон Данийн хоёр ачаа тээврийн хөлөг хоорондоо мөргөлджээ. Ослын улмаас Данийн хөлгийн багийн хоёр гишүүн сураггүй алга болсонд тооцогдоод байна. Ослын газар луу Швед, Данийн эргийн хамгаалалтын завь, хөлөг очиж аврах ажиллагаа явуулжээ.

Одоогоор ослын шалтгаан нөхцөл тодорхойгүй байгаа ч  хоорондоо мөргөлдсөн хоёр хөлгийн аль нэгнийх нь ахмад согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.