Францад үнэтэй дарс хулгайлан, мөнгө угаах явдал их гарах болжээ

Үйл явдал

Францад зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд үнэтэй дарс хулгайлан, мөнгө угаах явдал их гарах болжээ.

Францын дарсны эх оронд тооцогддог Бордо мужид л гэхэд сүүлийн 3 жилийн хугацаанд бараг 5 сая еврогийн тансаг зэрэглэлийн дарс хулгайд алдагджээ. 

Бордо мужид дарсны дэлгүүр, агуулах хулгай дээрэмд өртөх болжээ. Хамгийн сүүлд 2020 оны 9-р сард маш томоохон хэмжээний хулгай гарч, нийтдээ бараг сая евро хүрэх 278 хайрцаг үнэтэй, тансаг зэрэглэлийн дарс алдагджээ.

Улмаар хулгайн дарсыг зах зээлийн үнээс 20%-ийн бага үнээр цааш зарж, Хонконг руу худалдсан байна. Францын хууль сахиулагчид зохион байгуулалттай гэмт хэргийнхэн алт, үнэт эдлэл, урлагийн зүйлс зэргийг ангуучлахын оронд дарсны худалдаа наймаанд анхаарах болжээ.