Сербийн нийслэл Белград хотод агаарын бохирдолттой тэмцэх өвөрмөц арга олжээ

Үйл явдал

Сербийн нийслэл Белград хотод агаарын бохирдолттой тэмцэх өвөрмөц арга олжээ. Энд “шингэн мод” гэж нэрлэсэн конструкци байгуулсан байна. 

“Шингэн мод” гэж нэрлэсэн энэ байгууламжийг хараад аквариум байна гэж бодох хэрэггүй гэнэ. Учир нь энэ бол Сербид байгуулсан анхны фото-био-реактор юм.

“Шингэн мод”-ыг далайн ургамал, замагаар дүүргэн, үүнээс фотосинтезын аргаар нүүрстөрөгчийг хүчилтөрөгчөөс ялгаж байгаа юм. Ингэснээр агаар мандалд цацагдах нүүрстөрөгчийн хийг багасгаж, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх гэнэ.

Цаашид ийм байгууламжуудыг Белград хотын агаарын цэвэршүүлэх зорилгоор энд тэндгүй байрлуулахаар төлөвлөжээ.