Австрийн уулын цанын баазад хүмүүс цасан уруйд дарагджээ

Үйл явдал

Австрийн Зальцбург хотод байрлах уулын цанын баазын дэргэд цаг агаар тавгүйтэн, цасан уруй буужээ.

Гамшигт үзэгдэлд 3 хүн өртөн амиа алдаж, 2 хүн гэмтэж бэртсэн талаар орон нутгийн эрх баригчид нь мэдээлсэн байна.

Уулын цанын баазад болсон золгүй явдлын дараа аврах ажиллагаанд оролцсон Зальцбург хотын Улаан загалмайн ажилтнуудын ярьснаар 8 хүний баг зөвшөөрөгдсөн талбайн гадна гулгаж яваад цасан уруйд дарагджээ.

Тэд уулын 2,400 метрийн өндөрт байрлах цасан хунгарыг хөндөж, улмаар цасан уруй буусан бололтой. Аврагчид хүмүүсийг 4 метрийн зузаан цасанд дарагдсан байхад нь олжээ. Тэднийг олох үед 2 хүн амиа алдсан байдалтай, мөн нэг хүн хүнд бэртсэнийг эмнэлэгт хүргэх замд нас барсан байна.