Оросын Санкт-Петербург хотод их хэмжээний цас оржээ

Үйл явдал

Оросын хойд нийслэл гэгддэг Санкт-Петербург хотод их хэмжээний цас орж, сүүлийн 12 цагт 16 мм зузаан хур тунадас оржээ. Цаг уурчдын мэдээлж байгаагаар энэ нь сарын нийт хур тунадасны 3/1%-тай тэнцэхүйц хэмжээний хур тунадас юм.

Санкт-Петербург хотод “Бенедикт” нэр авсан циклон нүүрлэж, хотын гудамж талбай цасанд хучигдан, нийтийн үйлчилгээнийхэн 32 мянган куб/м цас цэвэрлэжээ.

Их орсон цасыг цэвэрлэхээр 965 нэгж техник ажиллаж байсныг өглөө нь 1,100 болгон нэмэгдүүлсэн байна. Хотод орсон цасны зузаан 19 см-т хүрчээ.

Их орсон цаснаас шалтгаалан хаа сайгүй халтиргаа гулгаа нэмэгдэн, авто замын осол аваарын тоо өсчээ. Түүнчлэн замын түгжрэл нэмэгдэж, жолооч нар 12 цаг түгжрэлд зогссон байна.

Санкт-Петербургэд 4 хоног цас үргэлжлэн орж, Лхагва гарагт зогсчээ. Гэхдээ цаг уурчид цас дахин үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулж байна.