Европын холбооны бүс нутагт эдийн засгийн хямрал нүүрлэн, инфляцийн түвшин нэмэгджээ

Үйл явдал

ЕХ-ны бүс нутагт цар тахлын халдвартай холбоотой нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн хямрал нүүрлэн, инфляцийн түвшин нэмэгджээ. Евро бүсэд өнгөрсөн 11-р сард инфляцийн жилийн үзүүлэлт 4,9% болж өссөн байна. 

Энэхүү үзүүлэлт Евро бүсийн улс орнуудын хувьд сүүлийн 25 жил дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Европын статистикийн алба болох Евростатын тайланд дурьдсанаар цар тахлын сөрөг нөлөөллийн улмаас Евро бүсийн улс орнуудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүнчлэн хэрэглэгчдийн сагсанд багтах барааны үнэ өсчээ.

Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна тамхи, архи согтууруулах ундааны үнэ ч нэмэгдсэн байна. Европын төв банк инфляцийн түвшин нэмэгдэж байгаа ч сандарч тэвдэх шаардлагагүй гэж үзэж байна.

Инфляцийн түвшин нэмэгдэж байгаа гол шалтгааныг эрчим хүчний эх үүсвэрийн үнэ нэмэгдсэн, мөн бусад хүчин зүйлтэй холбоотой гэж үзэж байна.