АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Цагаан ордныг чимэглэх гол гацуур модоо хүлээн авлаа

Үйл явдал

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден удахгүй болох зул сар, шинэ жилийн баяраар Цагаан ордныг чимэглэх гол гацуур модоо хүлээн авлаа. Цагаан ордныг чимэх гол сүлд модыг морьд хөлөглөсөн тусгай тэргэн дээр ачин, АНУ-ын Ерөнхийлөгчийн өргөөнд хүндэтгэлтэйгээр авчирчээ. 

Цагаан ордны гадна ирэх зул сар, шинэ жилийн баярын гол гацуур модыг тэргүүн хатагтай Жилл Байден угтан авчээ. Ерөнхийлөгчийн ордныг чимэглэх гол гацуур модыг зул сарын ногоон өнгийн чимэглэлээр тусгайлан чимсэн тэргэн дээр ачин авчирчээ.

Цагаан ордонд энэ үеэр зул сарын баярын хөнгөн ая эгшиглэн, баярын уур амьсгал оруулж байжээ. Тэргүүн хатагтай Жилл Байден мөнх ногоон гацуур модыг тойруулан үзэж, нэг мөчир тасдан авч ойролцоо зогсч байсан хүүхдэд бэлэглэжээ.