Хятадын зүүн хойд нутгаар цаг агаар хүйтрэн, их хэмжээний цас оржээ

Үйл явдал

Хятадын зүүн хойд нутгаар цаг агаар хүйтрэн, их хэмжээний цас оржээ. 11-р сарын эхээр орж эхэлсэн цас өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орж, хаа сайгүй их цасанд хучигдаад байна.  

Үргэлжлэн орсон их цаснаас шалтгаалан Хятадын зүүн хойд нутагт цаг агаарын онц үзэгдлийн түгшүүр зарлажээ. Энд 4 шаталбар бүхий аюулын зэргийн дээрээс 2 дахь буюу 3 дахь түвшний аюулын зэрэг тогтоон, онцгой байдал зарласан байна.

Хятадын Хэйлуцзян мужийн ихэнх дүүрэг цасанд хучигдаж, хүйтний эрч чангарчээ. Энд сарын дунджаас илүү их хэмжээний цас орж, цасан болон явган шуургатай байгаа юм. Нийтийн үйлчилгээнийхэн амрах завгүй ажиллан их цасыг цэвэрлэж байгаа ч цас үргэлжлэн орсоор байгаа учраас хүчрэхгүй байна.