Оросын кино баг сансарт 12 хоногийн зураг авалтаа дуусгаад өнөөдөр эх дэлхийдээ ирлээ

Үйл явдал

Сансрын уудамд анх удаа кино бүтээж буй ОХУ-ын жүжигчин, найруулагч хоёр 12 хоногийн дараа эх дэлхийдээ газардлаа.

Жүжигчин, найруулагч нар ОУ-ын сансрын станцид 12 өдрийг өнгөрүүлж Ням гарагт эх дэлхийдээ буусан байна.

Союз MS-18 сансрын хөлгөөр ОУ-ын сансрын станцын Оросын багийн гишүүн Олег Новитский, жүжигчин Юля Пересильд, найруулагч Клим Шипенко нар орон нутгийн цагаар Казахстаны баруун хэсгийн алслагдмал тал газарт амжилттай газардсан талаар Оросын сансрын "Роскосмос" агентлаг мэдээлжээ.

Пересильд, Шипенко нар эх дэлхийдээ газардсны дараа Оросын сансрын хөтөлбөрийн төрөлх "Од" хотод сансрын дараах сэргээх 7 хоногийг өнгөрүүлэх юм байна.

Эх сурвалж: Reuters