Италийн Милан хотод 15 давхар орон сууцны барилгад гал гарчээ

Үйл явдал

Италийн Милан хотноо энэ ням гарагт золгүй явдал болж, орон сууцны барилгад хүчтэй гал гарчээ.

Милан хотын Торре де Моро дүүрэг дэх орон сууцны 15 давхар барилгад гал гарчээ. Гал сөнөөгчид түймрийг унтраахаар шуурхай ирсэн ч гал орон сууцны барилгыг бараг бүхэлд нь хамран хоромхон зуурт хүрээгээ тэлэн ассан байна.

Гал Милан хотын өмнөд хэсэгт гарч, түймрийн утаа хотын бусад дүүргүүдэд шилжжээ. Аврагчид орон сууцны барилгаас иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газарт аваачиж байна. Галд автсан барилгад 70 гаруй өрх айл амьдарч байжээ. Гал гарсан шалтгааныг барилгын нүүрэн хэсгийн өнгөлгөөний полистрол хэсэгт гал гарснаас дэгдсэн гэж үзэж байгаа юм.