Оросод асч байгаа ойн түймрийн хүрээ хумигджээ

Үйл явдал

ОХУ-д асч байгаа ойн түймрийн хамрах хүрээ өнгөрсөн амралтын өдрүүдэд эрс хумигдаж, гал сөнөөгчид түймрийн голомтын 4/1-ийг унтрааж цурманд нь оруулсан байна.

Өнөөдрийн байдлаар Оросын нутаг дэвсгэрт нийтдээ 240 мянган га ойн бүсэд түймэр асч байна. Түймрийн үндсэн голомтууд Якут болон Эрхүү мужид асч байгаа юм. Түймрийн голомт ийнхүү хумигдаж байгаа ч Оросын 10 муж дүүрэгт онцгой байдлын дэглэм мөрдөгдөж байна.

Түймрийг унтраахаар 7 мянга гаруй хүн голомтод ажиллаж байгаа юм. Түймэр унтраахад цаг агаарын байдал ихээхэн нөлөөлж, Якутын хойд нутгаар энэ сард анхны цас орж, хүйтэрчээ. Түүнчлэн цаг агаар сэрүүсч эхэлсэн учраас Сибирийн нутгаар зуны аагим халуун улирал дуусч, бороо хур орж эхлэн зарим газраар нойтон цас оржээ.