Марокко: Худагт гацсан хүүгийн амийг аварч чадсангүй

Үйл явдал

Марокко Улсын албаныхан өнгөрсөн Мягмар гарагаас хойш буюу ойролцоогоор дөрөв хонoгийн турш 35 метр гүн худаг руу унасан таван настай  Раян хүүг аврахаар ажилласан юм.

Хэдийгээр түүнийг худгаас гаргаж чадсан ч, төд удалгүй амиа алджээ. Дөрөв хоногийн турш гүн худагт гацсан байсан хүүд хүчилтөрөгч, ус өгч чадсан боловч, түүний бие нь энэ бүхнийг дийлээгүй юм.

Дэлхий даяар хүүг аврахыг уриалж, цахимаар #SaveRayan хэмээх хаштаг ашиглаж байсан. Түүнийг аврах ажиллагаа хөрсний гулгалтын улмаас удаашралтай явагдсан юм байна. Хүү Мягмар гарагт алга болсны дараа, аав нь түүнийг гүн худагт унасан байж магадгүй гэж таамаглажээ.